УЕПГ-аас нийгмийн даатгалын албан хаагчдыг сургалтад хамруулж байна

2025 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурорын газраас “Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-г улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд шат дараатайгаар холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд сургалтуудыг тус газраас зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд 2024 оны 12 дугаар сар, 2025 оны 1 дүгээр сард 21 аймаг, 330 сумын нийгмийн даатгалын эрх бүхий албан тушаалтнуудыг дээрх сургалтад хамруулсан бол өнөөдөр /2025.05.13/ Нийгмийн даатгалын ерөнхий газар болон 9 дүүргийн нийгмийн даатгалын газрын эрх бүхий албан тушаалтнуудыг сургалтад хамруулж байна.

Сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дотоод аудит, Мониторингийн газрын дарга Б.Ганхуяг нээж, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад өнөөдрийн сургалт чухал ач холбогдолтойг онцлоод сургалтаас олж авсан мэдлэг туршлагаа өөрсдийн эрхэлсэн ажилдаа үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг чиглэл болголоо.

“Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-г улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлснээр Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын ажлын уялдаа холбоо сайжрах, харилцан мэдээлэл солилцох зэрэг ач холбогдолтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663390
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up