“Гар утсаараа яриулаач“ хэмээн хүүхэд хуурч, орцонд оруулж дээрэмдээд, шатнаас гавлаад зугтжээ

2025 оны 5 сарын 13

Arslan.mn

"Гар утсаараа яриулаач" хэмээн хүүхэд хуурч, орцонд оруулж дээрэмдээд, шатнаас гавлаад зугтжээ.

Тодруулбал, энэ оны 05 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад "Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад явсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг олж тогтоон, "Дээрэмдэх" болон "Нэг бүрийн тусгай хэрэгсэл"-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663386
0 эможи

Зочин
2025-05-14 05:30
ugiin utga nairuulga muu niitlel bn
keyboard_arrow_up