Хороо бүрт газар өмчлөх ажилтан ажиллаж байна
2014 оны 8 сарын 05
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд энэ сарын нэгнээс эхлэн цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авахаар болсон. Зарим иргэдийг интернет ашиглах боломжгүйг нь ашиглан 2500 төгрөгөөр бүртгэж өгөх үйлчилгээ хэд хэдэн газар бий болсон байна. Энэ талаар албаныхан газар өмчлөлийн талаар хороо бүрт мэдээллийн ажилтан байгаа тул мөнгө төлж бүртгүүлэх шаардлага байхгүй хэмээн иргэдэд анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6633
0 эможи