ТЦА: Гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг шалгаж байна

2025 оны 5 сарын 07

Arslan.mnЦахим орчинд цэнхэр өнгийн авто машин явган хүний гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас гарцаар гарч байсан дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, энэ талаар ТЦА-аас "Цагдаагийн байгууллагад энэ оны тавдугаар сарын 7-ны 07.00 цагийн орчимд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд "Х Элентра" маркийн автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд тухайн жолоочийг олж тогтоосны дараагаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663297
1 эможи

Зочин
2025-05-07 22:09
Орилж чарласан мотоцикл, дураар тэнуучлэх дугуйчид … тайван амьдрах боломж улам хумигдсаар!!!
keyboard_arrow_up