ШУУРХАЙ: Бүлэглэн Хятад иргэнийг барьцаалж, буудаж хөнөөсөн Ц.Элбэгдоржийн дүү А.Даянтөмөрийг ШҮҮХЭЭС СУЛЛАЖ, гадуур шалгахаар болжээ
БНХАУ-ын иргэдтэй бүлэглэж гадаад улсын иргэнийг буудаж амь насыг нь хохироосон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ах Арсландоржийн хүү Даянтөмөрийг дөнгөж сая шүүхээс суллаж, гадуур шалгахаар болсон байна.
Тодруулбал, гадаад иргэний амийг хөнөөсөн гэх онц ноцтой хэрэгт холбогдсон Даянтөмөрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилжээ.
Хэргийг эргэн сануулахад, Ц.Элбэгдоржийн төрсөн ах Ц.Арсландоржийн хүү А.Даянтөмөр гэгч нь 3 хүний хамт Хятадын хоёр иргэнийг барьцаалж, нэгийнх нь амийг хөнөөсөн гэх онц ноцтой хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Тухайн үед А.Даянтөмөр нар нь манай улсад түр оршин суудаг хоёр хятад иргэний хамт Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнийг тосож авч, улмаар тосож авсан хятад иргэд нутаг нэгтнүүдээсээ мөнгө нэхэж, зодож, галт зэвсгээр нэгийг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан билээ.









