НДЕГ-аас “Худалдан авах үйл ажиллагаа“-ны чиглэлээр албан хаагчдыг чадавхжууллаа

2025 оны 5 сарын 05

Arslan.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан хаагчдын чадавхжуулах хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 01,02-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох “Засгийн газрын худалдан авах ажиллагааны онолын үндэс“ сэдэвт сургалтыг Худалдан авах үйл ажиллагааны хөтөч НҮТТББ-тай хамтран зохион байгууллаа.

Тус сургалтыг Худалдан авах үйл ажиллагааны хөтөч НҮТТББ-ын багш Н.Батжаргал, Н.Батболд нар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон 9 дүүргийн албан хаагчдад “Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сургалт”-ын талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.

Сургалтаар авсан мэдлэгээ баталгаажуулан цахимаар шалгалт өгч тэнцсэн албан хаагчид Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны А3 сертификат авах юм.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663247
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up