Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 158 дуудлага бүртгэгджээ

2025 оны 5 сарын 05

Arslan.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.28-05.04/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 44 иргэний аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Нийт дуудлагын 144 нь объектын гал түймэр, 7 нь ой хээрийн гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663236
0 эможи

keyboard_arrow_up