Монгол эмэгтэйг хүчирхийлсэн солонгос эрийг тэнсэн харгалзахаар болсныг үндэслэлгүй гэж үзлээ

2025 оны 5 сарын 05

Arslan.mn

Налайх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тэрэлж ресорт” жуулчны баазад 2024 оны есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Ч гэх эмэгтэй БНСУ-ын иргэнд хүчирхийлүүлсэн хэрэг гарсан. Тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулаад БНСУ-ын иргэн Пак Хэсоныг Эрүүгийн хуулийн 12.1-1-т заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.

Улмаар тус дүүргийн Прокурорын газраас Пак Хэсонд яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснийг энэ оны хоёрдугаар сарын 5-нд хэлэлцээд хоёр жил тэнсэн харгалзах ял шийтгэсэн аж. Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолыг хохирогч Ч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн лхагва гарагт хэлэлцээд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцээгүй, ял нь тохироогүй гэж дүгнэн тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.

Уг нь Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтад зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай ч Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баттулга чухам ямар үндэслэлээр хуулийн эл зүйл ангид байхгүй ял шийтгэсэн нь ойлгомжгүй байна. 

Г.Равжаа

Эх сурвалж: Livetv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663229
1 эможи

Зочин
2025-05-05 15:08
Тухайн зүйл анги хөнгөн гэмт хэрэг. Тэнсэж үийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Хохирогч гомдол санал. Их хэмжээний мөнгө нэхэмжилж хохирол барагдаагүй юм бишүү. Хохирогч нар бас далимдуулнаа
Зочин
2025-05-05 14:23
Мэдээж шүүгч ийм шийдвэр гаргах нь авилгатай л холбоотой ш дээ. Тэр муу со хүчиндэгч Баттулга гэдэг шүүгчид авилга өгсөн болоод л ийм хуулинд байхгүй шийдвэр гаргасан байна гэж үзэхээс өөр арга алга даа.
keyboard_arrow_up