Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 10,600 орчим ажилтан албан хаагч ажиллаж байгаагийн 2300 нь инженер, техникийн ажилтан байна

2025 оны 5 сарын 02

Arslan.mn

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ-САНХҮҮГИЙН ЧАДАМЖ- НИЙГМИЙН БАТАЛГАА” уриан дор өнөөдөр /2025.05.02/-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй тус зөвлөгөөнд Орон сууц, барилга хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, Ус суваг удирдах газрын дарга Ц.Төрхүү болон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, инженер техникийн 200 гаруй удирдах ажилтны төлөөллүүд оролцлоо.

Arslan.mn

Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд туссан төв суурин газрын нийтийн аж ахуйн инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, салбарын санхүү эдийн засгийн өнөөгийн байдал, хүний нөөцийн хүртээмж тэдний нийгмийн баталгаа, шинээр нэвтэрч буй техник технологийн дэвшил, хууль эрхзүйн орчныг сайжруулах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтыг хэлэлцэв.

Arslan.mn

Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 10,600 орчим ажилтан албан хаагч ажиллаж байгаагийн 2300 нь инженер, техникийн ажилтан байна. Мэргэжлийн инженерийн эрэлт хэрэгцээ дутагдалтай байгаа асуудлыг шийдэх хангах асуудлаар салбарын яамнаас бодитой тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал орон сууц, чадавхжуулах сургалт хөтөлбөрүүд, сургалтын тэтгэлэг гэх мэт орон нутагт суурьших урамшууллын хөшүүлэг бий болгох замаар салбарын мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах арга замыг судалж ажил хэрэг болгосон.

ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуульд Нийтийн аж ахуйн инженер, Ус хангамж ариутгах татуургын инженерийн сургалтад суралцах бүх хугацааны төлбөрийг дааж, гурвалсан гэрээгээр сургаж, төгсөөд ажлын байртай болох баталгаа бүхий салбарын сайдын нэрэмжит тэтгэлгийг бий болгож байна. Тус хөтөлбөр 2025-2026 оны хичээлийн шинэ жилээс эхлэн хэрэгжихээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663215
1 эможи

MUNKNASAN DASHBAL
2025-05-03 18:43
Наадуул чинь ярихаас цаашгүй монгол улсад мэргэжилтэн ажилтан үнэгүйдээд орон сууц нийтийн аж ахуйд ажилдаг ажилчид үндсэн цалин 930 мянган төгрөгийн цалинтай тэгэхэд дарга цэрэг хүүхэд ч гэсэн хийчихмээр хот тохижилтын цэвэрлэгчийн цалин 3.5 сая авдаг наасан Бид ажил хаявал Улаанбаатар хот тэр чигтээ баас шээстэйгээ холилдоод тэрийг хийх хүн олдохгүй хачин юм болно доо Дарга нараас биш ажилчидаас нь ярилцлага нэвтрүүлэг хий
keyboard_arrow_up