Гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хүний амь хохирсон, ₮50 саяас дээш хохирол учруулсан бол ХОРИХ ЯЛ шийтгэнэ

2025 оны 5 сарын 02

Arslan.mn 

Түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, ЦЕГ болон Ойн газраас хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр санаатай, санамсаргүй гал алдаж, нийгэмд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд оногдуулах хариуцлагын асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Экологийн цагдаагийн албанаас дараах мэдээллийг хүргэв.

Тус албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Буяннэмэх "Цагдаагийн байгууллага 2024 онд гэмт хэргийн шинжтэй 68, зөрчлийн шинжтэй хоёр гомдол мэдээлэл бүртгэн шалгаж, шийдвэрлэсэн. Энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар гэмт хэргийн шинжтэй 48, зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэлээ.

Дээрх гомдол мэдээлэл хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь Ил задгай үнс асгасан, гал алдсан, Дутуу унтраасан тамхи, чүдэнз Автомашин техник хэрэгслийн янданд хуралдсан өвсөнд халалт үүссэн зэрэг шалтгааны улмаас ой, хээрийн түймэр гарсан гэх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт бий.

Эдгээр үйлдлийг Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хуульчилсан байдаг. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7-д Ой, хээрийн түймэр тавих, Гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний амь нас хохирсон, хүний биед хүнд хохирол учирсан, их хэмжээний буюу 50 сая төгрөгөөс дээш хохирол учруулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх заалттай.

Харин ой, хээрийн түймрийг санаатай тавьсан тохиолдолд тухайн үйлдэл нь гэмт хэрэг болохыг хуульчилсан байдаг. Нийгэмд учруулсан хор хохирлоороо Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль ялгагддаг. Зөрчлийн тухай хуулийн 5.14-т Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих, Иргэн, хуулийн этгээд нь галын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хууль дүрмийг зөрчиж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг 100,000, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгох заалттай байдаг" гэдгийг хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663207
0 эможи

keyboard_arrow_up