СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж, толгойдоо 4 оёдол тавиулжээ

2025 оны 4 сарын 30

Arslan.mn

Сүхбаатар аймагт 2 настай хүүхэд моринд өшиглүүлж хүнд гэмтжээ.

Тодруулбал, Сүхбаатар аймагт хүүхэд гадаа тоглож байхдаа моринд өшиглүүлж гэмтсэн гэх дуудлага мэдээлэл 2025 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр бүртгэгджээ.

Хоёр настай эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж толгойндоо хүнд гэмтэн 4 оёдол тавиулсан байна.

Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663156
0 эможи

keyboard_arrow_up