П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх УДШ-ийн хурал товлогджээ

2025 оны 4 сарын 30

Arslan.mn

Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авч донор болгосон хэргээр Шүүхээс ял сонссон Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун "Ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт"-д багтсан өвнөөр өвдсөн болох нь тогтоогдож, суллах үйл явц эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн билээ.

Тэгвэл тус гомдлыг Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурлыг товложээ.

Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 326 дугаар магадлалтай, П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг үндэслэн ирэх тавдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663155
0 эможи

keyboard_arrow_up