И ЖУН ГИН: “Ногоон хэрэм” төслийг 16 жилийн турш хэрэгжүүлж, 4000 га талбайд мод суулгасан
Монгол-Солонгосын "Ногоон хэрэм" төслийн захирал И ЖУН ГИН-ээс хийж хэрэгжүүлсэн ажлын талаар тодрууллаа.
Тэрээр "2006 онд Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын төрийн айлчлал хийх үеэр "Ногоон хэрэм" төслийг хэрэгжүүлэхээр болж, Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор хэрэгжиж эхэлсэн.
2007-2017 оны хооронд буюу 10 жилийн хугацаанд говь, хээрийн бүсэд ойжуулах хүрээнд 3400 га, хоёрдугаар шатанд буюу 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын дамбадаржаад дөрвөн га газарт "Монгол Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн"-г байгуулсан.
Одоо бид 2021-2026 оны хооронд хэрэгжүүлэх гурав дахь шатны төслийг эхлүүлсөн бөгөөд энэ хүрээнд Төв аймгийн Лүн сум, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Горхи тэрэлж гэсэн таван газар төслөө хэрэгжүүлж байна. Мөн байгаа ойгоо хамгаалах үүднээс түймрийн хяналтын системийг байгуулахаар Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж байгаа.
Монгол Улсад ойжуулалтын ажлыг хийхэд тулгамдсан асуудлууд их байдаг. Хөдөө аж ахуйн орон учраас тарьсан модоо хамгаалахын тулд хашлага заавал барих шаардлагатай. Үүнээс гадна үрийн асуудлаа шийдэх, тарьц, суулгацын стандартыг хангах шаардлагатай байна. Эдгээрийг хийж байж л бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй "ТЭРБУМ МОД" хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж чадна." хэмээлээ.
ВИДЕО:









