Иргэд удаан хугацаагаар гэрээ эзгүй орхих үед дулаанаа тохируулдаг болно

2025 оны 4 сарын 29

Arslan.mn

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим Хүчний Реформын хүрээнд Эрчим хүчний хуулиудыг шинэчлэх ажлын хэсэг, түүний дэргэдэх гүйцэтгэх багийнхан "ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬ"-ийн анхны төслөө “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн удирдлага болон инженер техникийн ажилтнуудад танилцуулж, хэлэлцүүлжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д дулааны эрчим хүчний тухай шинэ хуулийн анхны төслийг танилцуулж, санал авлаа. 

УИХ-ын дэвшүүлсэн "Иж бүрэн зохицуулалттай, цаг үетэй нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх" стратегийн зорилтын хүрээнд ийнхүү Эрчим хүчний салбарыг иж бүрэн зохицуулалттай бие даасан ДУЛААН, ЦАХИЛГААНЫ хуультай болгохоор зорин ажиллаж байгаа гэв. Бие даасан, нарийвчилсан зохицуулалттай хуультай болсноор тогтвортой эрх зүйн орчинтой болж, хөрөнгө оруулалт татах, оролцогч талууд хүндрэл бэрхшээлтэй тулгарах асуудалгүй болж, хэрэглэгчийн эрх ашиг хангагдаж, дулаан хангамжаа оновчтой шийдэх боломж бүрдэх аж. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663133
0 эможи

keyboard_arrow_up