Лигийн эмэгтэй тоглогчид: “Ц.Анандбазар аа, чи зүгээр хөлбөмбөгөөс яв гэж хэлье. Бид буутал тоглохгүй“

2025 оны 4 сарын 29

Arslan.mn

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарыг эсэргүүцэж, Монголын Хөлбөмбөгийн Тоглогчдын Холбоо, “Очир” лигийн зөвлөлөөс гаргасан Ажлын хэсэг лигийн ажил хаялтыг үргэлжлүүлэх талаар мэдээлэл өглөө.

"Эмэгтэй тамирчид Ц.Анандбазарыг эсэргүүцэж нэгдэж байна. Энэ хүн өмнө нь эмэгтэй хүмүүстэй ёс бус харьцсан олон асуудалд холбогдож байсан. Нийгэм даяараа мэднэ. Эмэгтэй тамирчдын хувьд бид маш их айж байна. Бид нарын дор олон дүү нар байгаа. Тэд нарынхаа өмнөөс бид өнөөдөр эсэргүүцээд тэмцээд зогсож байна. Үнэн ялаасай, шударга байгаасай. Ц.Анандбазар аа, чи зүгээр хөлбөмбөгөөс яв гэж хэлье. Бид Ц.Анандбазарыг буутал тоглохгүй." гэв

Мөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч И.САРАНГЭРЭЛ "Ц.Анандбазар олон эмэгтэйчүүдийг хүчиндсэн хэрэгт холбогдож байсан. Үнэн худлыг нь мэдэхгүй. Ямар ч байсан энэ хүн Монголын хөл бөмбөгийн холбоог толгойлж, тэргүүн байх эрхгүй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663131
1 эможи

Зочин
2025-04-30 11:08
Залуу үе зоригтой байна, шударга байна, зөв байна.
keyboard_arrow_up