Түймрийн үеэр сайд нарыг нисдэг тэргээр Булган руу зөөсөн асуудалд тодруулж байгаад хариу өгье гэв
Өчигдөр Сэлэнгэ аймагт болон Богдхан ууланд түймэр гарсан билээ.
Түймрийн үеэр онцгой байдлын нисдэг тэргийг сайд нар хөлөглөж, Булган аймагт Хойд бүсийн чуулганд оролцож байсан гэх асуудал яригдаж байна.
Энэ талаар сэтгүүлчийн асуултад УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Яг одоо нэг нисдэг тэрэг Сэлэнгэ аймаг дахь түймэрт ажиллаж байна.
Өчигдөр 17.00 цагт Улаанбаатарт түймэр гарахад салхи шуургатай байсан. Тиймээс нисдэг тэрэг нисгэлээ гэхэд нислэгийн аюулгүй байдал яригдана. Тиймээс шууд тухайн нисдэг тэргийг ашиглаад түймэр унтраахад агаарын байдал нөлөөлнө. Иймд бид холбогд байгууллагын зөвлөмжийн дагуу ажиллаж байна.
Нисдэг тэрэгний хувьд тогтмол үүргээ гүйцэтгэж байгаа. Түймрийн голомтод Шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж байна.
Өчигдөр нисдэг тэргээр сайд дарга нарыг Булган руу зөөсөн эсэхэд би тодруулж байж хариу өгье. Энэ талаарх мэдээлэл одоо надад байхгүй байна" гэв.









