29 настай эрэгтэй цонхноос зүүгдэж байсныг аюулгүй буулгажээ
2025 оны 4 сарын 29
29 настай эрэгтэй цонхноос зүүгдэж байсныг аюулгүй буулгасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд 7 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /29 настай, эрэгтэй/ 7 давхарт байх гэрийнхээ цонхноос зүүгдэж байсныг аюулгүй буулгаж, Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэн, жижүүр эмчид хүлээлгэн өгсөн гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663123
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс