12 настай хүү солд ордог товчооны замд хурд сааруулагч хийнэ
2025 оны 4 сарын 29
Гурван долоо хоногийн өмнө гарцаар гарч явсан 12 настай хүү автомашинд мөргүүлж, хүнд гэмтсэн ноцтой осол гарсан билээ.
Тэгвэл Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, өнөөдөр орой осол гарсан байршилд хурд сааруулагч хийнэ гэдгийг мэдэгдлээ.
Тодруулбал, тус хэсэгт хурд сааруулагч, эсвэл гэрэл дохио хийхийг эцэг эхчүүд болон тус бүсэд оршин суудаг иргэдийн зүгээс удаа дараа шаардаж байсан ч төсөв хөрөнгө зэргээс шалтгаалж хийдэггүй байсан. Тэгвэл ямартай ч тус замд хурд сааруулагч хийхээр болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









1
663118
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс