Огт ажиллаагүй компаниас ₮1 тэрбумаар бараа авсан мэтээр татвараас зайлсхийжээ

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Прокурорын байгууллагаас “А” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.А-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Д.А нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас 1 тэрбум 7 сая төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон хий бичилтийг бусдаар хийлгэсэн. Улмаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 100,7 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн хэрэгт холбогдсон байна.

Түүнд прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663106
0 эможи

keyboard_arrow_up