МХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон “Сод Монгол“ -ын Ц.Анандбазар ₮7,6 тэрбумын 3 ОРОН СУУЦ, 3,8 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр боллоо. Хуралд 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн төлөөлөл болох саналын эрхтэй гишүүд оролцсон байна.

Улмаар УИХ-ын гишүүн асан, "Сод Монгол" группын Ерөнхийлөгч Ц.Анандбазар 58 орчим хувийн санал авч, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэгвэл МХБХ-ы Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Анандбазарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮501 сая
Орон сууц барилга байгууламж: ₮7,6 тэрбум /Амины орон сууц-2, нийтийн орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮953 сая 

  • Жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570
  • Микроавтобус,Toyota  Alphard
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200
  • Тусгай зориулалтын машин Mercedes Benz  ND4190CS4J  маркийн нийт дөрвөн тээврийн хэрэгсэлтэй.

Мал аж ахуй: ₮1,3 тэрбум /Хурдан удмын адуу-25, Адуу-408, Үхэр-86, Хонь-320, Ямаа-256/
Газар: ₮0 сая газаргүй
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮600 сая
Хадгаламж: ₮3,8 тэрбум
Авлага:  ₮336 сая
Зээл:  ₮1.7 сая гэж мэдүүлжээ.

Уг сонгуулийг зарим хөлбөмбөгийн тамирчид эсэргүүцэж шударга бус сонгууль болж байна гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Энэ үеэр хөлбөмбөгийн сэтгүүлч Б.Батзаяа “Та нар Ц.Анандбазарт хөлбөмбөгийг зарчихлаа ш дээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Мөн “Дэрэн” клубын дасгалжуулагч ярихдаа “Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн клубийнхэнд 5-10 сая төгрөг өгсөн. Энэ бичлэг нь цахим орчинд ч тавигдсан байгаа. Өнөөдрийн сонгуулийг хаалттай, хууль бусаар, хүчээр зохион байгуулж байгааг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663100
1 эможи

keyboard_arrow_up