7726000 төгрөгийн торгууль ноогдуулжээ

2014 оны 8 сарын 05

Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт 24 цагийн хяналт шалгалт үргэлжилсээр байгаа аж. Өнгөрсөн сарын 31-ний байдлаар нийт 2850 тээврийн хэрэгсэл, 20112 зорчигчийг шалгаж, 924 зөрчилд холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу арга хэмжээ тооцож, 7726000 төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна. 

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд алслагдсан аймагт тээвэрлэлт гүйцэтгэхдээ ээлжийн жолоочгүй, суудлын тооноос хэтрүүлэн зорчигч тээвэрлэсэн, тогтоосон хурдны дээд хязгаарыг зөрчиж, хурд хэтрүүлсэн зэрэг зөрчил ихэндээ гаргаж байгаа гэнэ. 

Энэ мэт дүрэм зөрчиж буй жолоочид хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн торгуулийн арга хэмжээ тооцож, тээвэрлэлт гүйцэтгэх эрхийг сарын хугацаанд түдгэлзүүлэх, давтан зөрчил гаргасан тохиолдолд жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6631
0 эможи
keyboard_arrow_up