Н.Энхмаа:Найзууд яагаад нийлээд мототой гадаадууд шиг бичлэгтэй байж болохгүй гэж гэсэн бодлоос өнөөдрийн “Эгшү Монголиа клуб“ үүссэн
"Эгшү Монголиа клуб" улирлын нээлтийн арга хэмжээгээ Таван Богд Моторс "Geely" брэндтэй хамтран зохион байгууллаа.
2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд Эгшү Монголиа клубын гишүүд болон бусад мото сонирхогч залуус клубууд хүрэлцэн ирсэн юм.
Энэ арга хэмжээнд "Эгшү Монголи"а клубийн ерөнхийлөгч Н.Энхмаа хэлсэн үгэндээ "Анх найзуудаараа гоё байж, энтертайнмент бичлэг хийе гэсэн санаанаас үүссэн нь өнөөдөр цар хүрээгээ тэлж клуб болж өргөжиж , манай клубт элсэж мото унах хүсэлтэй бүсгүйчүүд их болсон" гэж онцлов.
“Эгшү Монголиа”-г дэмждэг хайралдаг, Мотоциклийн ертөнцийг сонирхдог, хэн бүхэнд нас, хүйс харгалзахгүйгээр арга хэмжээ нээлттэй болсон ба Эгшү Монголиа гэр бүлдээ шинэхэн гишүүдээ энэхүү арга хэмжээн дээр бүртгэж байгаа юм
Сонирхуулахад Эгшү Монголиа клубын гишүүд бүгд ээж бөгөөд эерэг хандлагыг түгээж гэртээ суугаа ээж нарт сонирхлоо олж , хоббигоороо нэгдэх боломжийг тэд бүсгүйчүүдэд нээж өгч байгаа юм.
Эгшү Монголиа одоогоор 15 гишүүнтэй аж.









