“HEX VIP Club“ тайчих клубын нууц ЭЗЭН нь НИТХ-ын төлөөлөгч гэв үү
НИТХ-ын шийдвэрээр тайчих үзүүлбэр үзүүлдэг клуб, цэнгээний газруудыг урлагийн нэг төрлийн үзүүлбэр үзүүлдэг хэмээн үзэж тусгай зөвшөөрөлгүй болгосон байдаг.
Өөрөөр хэлбэл хэн дуртай нь энэ төрлийн клуб, цэнгээний газруудыг ажиллуулж болно гэсэн үг.
Тэгвэл НИТХ-ын нэгэн төлөөлөгч "HEX VIP Club" цэнгээний газрын нууц эзэн гэх мэдээлэл байна. Тус газрын ажиллах цагийн хуваарь, үйл ажиллагаанд ямар ч хязгаарлалт байдаггүйг үйлчлүүлэгчид нь анддаггүй аж. Тухайн газрын бүх арын асуудлыг НИТХ-ын төлөөлөгч эзэн нь зохицуулдаг гэв.
Тус тайчих үзүүлбэр үзүүлдэг цэнгээний газрыг тодорхой хүрээнийхэн бүгд мэддэг төдийгүй тусгайлан цагаа захиалж VIP үйлчилгээ авдаг хэмээн албан бус эх сурвалж хэлж байв.
Бид дараагийн дугаарт НИТХ-ын төлөөлөгчтэй уг газрын нарийн хамаарал, бусад далд эзэмшдэг бизнесүүдийн талаар мэдээллэх болно.









