Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, ₮260 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛСАН бүлэг этгээдийг илрүүлжээ

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, ₮260 саяын ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛСАН бүлэг этгээдийг илрүүлжээ.

Тодруулбал,энэ оны 04 дүгээр сарын 16-аас 04 дүгээр сарын 17-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Garnet center” дэлгүүрт байрлах үнэт эдлэлийн дэлгүүрт хулгайч орж 260,000,000 сая төгрөгийн эд зүйлс алдагдсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг хэрэгт тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тус хэргийг үйлдсэн байж болзошгүй Ү, Ж нарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, алдагдсан эд зүйлийг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Амар хялбар аргаар их хэмжээний мөнгө олох зорилготой этгээдүүдийн үйлдэл олширч байх тул худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд та бүхэн харуул хамгаалалтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
663054
1 эможи

keyboard_arrow_up