“EGSHU EVENT 2025“ хоёр дахь жилдээ энэ сарын 26-нд болох гэж байна

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

“Эгшү Монголиа клуб” нь шинэ гишүүд элсүүлэх, мотоциклын улирлын нээлтийн арга хэмжээг 2025 оны 4-р сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний хүрээнд клубын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүсэл сонирхол нэгтэй бүсгүйчүүдтэй танилцах, туршлага хуваалцах, хөгжилдөх нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэх болно.

Мөн энэ үеэр “Geely” брэндийн шинээр үйлдвэрлэгдсэн олон загваруудтай танилцаж, унаж үзэн хурд хүчний гайхамшгийг мэдрэх боломжтой аж.

Уг арга хэмжээ Таван Богд Моторс-ийн “Geely Showroom”-д 14:00 цагт эхэлнэ.

2023 онд мото спортод дурласан эмэгтэйчүүдийн санаачилгаар байгуулагдсан “Эгшү клуб” нь өдгөө үндсэн 13 гишүүнтэйгээр, дэлхийн жишигт нийцсэн дүрэм журамтайгаар үйл ажиллагаа явуулж буй анхны эмэгтэй мото клубуудын нэг юм.

“Эгшү Монголиа”-г дэмждэг хайралдаг, Мотоциклийн ертөнцийг сонирхдог, хэн бүхэнд нас, хүйс харгалзахгүйгээр арга хэмжээ маань нээлттэй учир та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

"Эгшү Монголиа" охидын мото клубыг анх гурван найз эмэгтэй хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр үүсгэн байгуулжээ. Тэдний хоёр нь цэцгийн дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд сонирхол нэгтэй тул нэг найзын хамт ийн зориглосон байна. Анх долуулаа байсан энэ охид одоо 25-уулаа болж, клуб өргөжсөн.

Дийлэнх нь ээжүүд тул ар гэр, ажил амьдралынхаа цаг завгүй мөчүүдээс ийн илүүчилж, хоббигоо шат ахиулан хөгжүүлж яваа нь энэ юм. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
663053
1 эможи

keyboard_arrow_up