“Цагдаа”, “Цагдаа жолооч“, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа боллоо

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” сургалтад амжилттай хамрагдаж төгссөн сонсогчдод “Гэрчилгээ”, энгэрийн тэмдэг гардуулах гардуулах ёслолын үйл ажиллагаа /2025.04.24/ Дотоод хэргийн их сургуулийн талбайд боллоо. 

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын офицер бүрэлдэхүүн 47, ахлагч бүрэлдэхүүн 267, нийт 314 алба хаагчаар эгнээгээ тэлж байгаа аж. 

Уг арга хэмжээнд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Дотоод хэргийн их сургуулийн захирал О.Зоригт болон алба хаагч, сонсогч, төгсөгчид оролцлоо. 

Дашрамд сонирхуулахад Цагдаагийн байгууллагын захиалгаар офицер бэлтгэх дамжааг 47, цагдаа бэлтгэх дамжааг 251, дотоодын цэргийн хамгаалалтын ажилтан бэлтгэх дамжааг 20, Хил хамгаалах байгууллагын захиалгаар офицер бэлтгэх дамжааг 32, хилчин бэлтгэх дамжааг 26, нийт 380 орчим сонсогч Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийг ийнхүү амжилттай төгсөж байгаа юм. 

Цол, гэрчилгээ, энгэрийн тэмдгээ гардан авч, эх орон, төр, ард түмнийхээ амар амгаланг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд зүтгэхээр томилогдож буй төгсөгчдөдөө баяр хүргэж, ажилд нь амжилт, хүслээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663035
0 эможи

keyboard_arrow_up