Товчооны замд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогджээ

2025 оны 4 сарын 24

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-24-нд шилжих шөнө 01:13 цагийн орчимд “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд ачааны тээврийн хэрэгсэл, Тоёота Приус тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Урьдчилсан байдлаар тухайн 2 тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон ба уг ослын улмаас Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч гэмтэж, эмнэлгийн яаралтай түргэн тусламж авсан байна.

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663024
0 эможи

keyboard_arrow_up