ГЕГ-аас гадаад худалдаанд оролцогчдыг хүлээн авч, барааны гарал үүслийн шалгуур, ангиллын талаар мэдээлэл солилцлоо

2025 оны 4 сарын 24

 Arslan.mn

Гаалийн Ерөнхий газраас бизнес эрхлэгч, гадаад худалдаанд оролцогчдыг хүлээн авч, барааны гарал үүслийн шалгуур болон барааны ангиллын талаар мэдээлэл солилцлоо

Гаалийн Ерөнхий Газар МҮХАҮТ-тай хамтран Монгол Улсаас экспортолж буй ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн болон нохой муурын хоол үйлдвэрлэгч, ААН болон мэргэжлийн холбоодын төлөөллүүдийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад, “Монголын үндэсний нүүдэлчин эсгий эдлэлийн холбоо”, “Нэхмэл эдлэлийн гар урлалыг дэмжих төв” ТББ, “Ноосон зангилаа дундын хоршоо”, “Organic Food Export” ХХК, МҮХАҮТ-ын төлөөллүүд оролцож, өөрсдийн үйлдвэрлэж буй бараа, бүтээгдэхүүний барааны гарал үүслийн шалгуур болон барааны ангиллын талаар мэдээлэл солилцон, харилцан ярилцаж, санал хүсэлтээ илэрхийллээ.

ГЕГ-аас үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжих, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улсаас экспортод гарч буй барааны олон улсын ангиллын код, гарал үүслийн дүрэм болон гаалийн байгууллагад барааг хэрхэн мэдүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлд хамтран ажиллаж, мэдээлэл өгч бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Мөн цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн бизнес эрхлэгчид, гадаад худалдаанд оролцогчид болон МҮХАҮТ-ын хамруулсан уулзалт, сургалтуудыг зохион байгуулахаар тохиролцлоо.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663019
0 эможи

keyboard_arrow_up