СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Урд шөнө том оврын ачааны машин приустэй мөргөлдсөн ноцтой осол гарчээ
2025 оны 4 сарын 24

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг ослын улмаас жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна.
Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
662990
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
