ФОТО: “Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг“ хууль сахиулах байгууллагуудын ОУ-ын эрдэм шинжилгээний хурал боллоо
2025 оны 4 сарын 24
Цагдаагийн байгууллагаас өчигдөр /2025.04.23/ "Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Энэхүү хуралд НҮБ-ын Гэмт хэрэг, хар тамхитай тэмцэх албаны суурин төлөөлөгч болон Монгол Улсад суугаа ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Турк, Итали Элчин сайдын яамны цэрэг, цагдаа, хууль сахиулах байгууллага төлөөлөн суугаа дипломат ажилтнууд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд болон эрхэм генералууд оролцлоо.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар
- ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд “Үндэстэн дамнасан аюул заналхийлэл ба цагдаагийн ирээдүй”;
- Үндэсний батлах хамгаалах их сургуулийн эрдмийн сургуулийн багш, доктор (Ph.D), профессор, хошууч генерал З.Болдбаатар “Үндэстэн дамнасан гэмт хэрэг, тулгамдсан асуудал, чиг хандлага”;
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хар тамхитай тэмцэх газрын дэд дарга, бригадын генерал ХоангТам Хиеү /Hoang Tam Hieu/ “Азийн бүс нутагт Хар тамхитай тэмцэхэд Вьетнам улсын оролцоо”;
- ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа”;
- Терроризмтой тэмцэх зөвлөлийн Хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тасгийн дарга, хошууч Ц.Чинзоригт “Экстремизм ба радикалчлал, түүнээс урьдчилан сэргийлэх нь";
- УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн судлаач прокурор, доктор, дэд профессор Б.Өнөрмаа “Гэмт хэргийн замаар бий болсон хөрөнгө буцаахтай холбоотой албан бус харилцааны үр нөлөө”;
- АТГ-ын мөрдөгч, комиссар Б.Батхуяг “Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал”;
- ОХУ-ын Дотоод хэргийн яамны ахмадын байгууллагын тэргүүн, хурандаа генерал Нелезин Петр Васильевич “Үндэстэн дамнасан аюул заналхийллийн эсрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа”;
- ХХЕГ-ын Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн дэд захирал, хурандаа Г.Цогбадрах “Үндэстэн дамнасан гэмт хэргийн эсрэг тэмцэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа”;
- ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа С.Тайван “Кибер орчин дахь үндэстэн дамнасан гэмт хэргийн нөхцөл байдал ба олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







662989
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс