НДЕГ-ын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн хурлаар 17 хүний ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ хэлэлцлээ

2025 оны 4 сарын 23

Arslan.mn

2024 оноос эхлэн Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, МАОЭХ, МҮЭХ, Нийгмийн даатгалын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан.

Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл нь даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэдэг бөгөөд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх салбар зөвлөлүүдийг мэргэжил, арга зүйгээр хангаж, үйл ажиллагаагаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тайлагнадаг.

2024 оноос хойш Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд ирүүлсэн 136 хүний гомдол, хүсэлтийг 14 удаагийн хурлаар хэлэлцэн 33 хүнд тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох шийдвэр гаргаад байна.

Энэ удаагийн ээлжит хурлаар 17 хүний гомдол, хүсэлтийг хэлэлцэж, 4 хүнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох шийдвэр гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662978
0 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up