Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна

2025 оны 4 сарын 23

Arslan.mn

Монголын рок попын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж, олон сайхан бүтээл туурвисан продюссер Б.Долгион тэнгэрийн орноо заларчээ. 

Энэ тухай түүний дүү Б.Ангирмаа нь дараах тайлбарыг өгчээ. 

Тэрээр "Би Берлинд байна. Хамгийн эхний онгоцоор нисэхээр завдаж байна. Ах маань яав гэтэл гал тогоондоо ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна. Уг нь тавдугаар сарын 8-нд 70 нас хүрэх байлаа" хэмээжээ. 

Б.Долгион агсны хувьд тавдугаар ангидаа гитар хөгжимд дурлаж, бүр сургуулиа хаяж байсан гэдэг. “Соёл эрдэнэ” хамтлагийн гавьяат Д.Галсанбат агсан түүнтэй нэг ангид сурч байсан гэдэг. Тэд хамт гитар хөөж хичээлээ сар гаруйн хугацаанд тасалж байсан аж. Ийнхүү урлагт эргэлт буцалтгүй дурласан тэрээр сургуульд байхдаа сэтгүүлч болох хүсэлтэй болж, эцэст нь энэхүү хоёр мэргэжлээ хоёуланг нь эзэмшиж, үзэгчдийн зүрх сэтгэлд хүрсэн олон уран бүтээл туурвижээ. 

Ах дүү төрөл төрөгсөд, бүх фэнүүдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662972
1 эможи

Алт
2025-04-25 14:21
Танихгүй ч нээх схн зөөлөн хүн шиг санагддаг байв
Одноо
2025-04-25 12:08
багш
Zurhee gej
2025-04-25 00:46
Hadam eej mini nuuree ugaaj bgaad l zurh ni haagdchihsan shuu dee . Amiddaa bie biee hairla daa
Баярдалай Батболд
2025-04-24 15:10
Бадар ууган агсан бас тийм
Зочин
2025-04-24 13:50
Ум ма ни бад мэ хум. Сайхан хүмүүн бурханд оджээ. Ум ма ни бад мэ хум
keyboard_arrow_up