Гал алдсанаас 15 га газар, айлын гэр шатсан хэргийг шалгаж байна

2025 оны 4 сарын 22

Arslan.mn

Хаврын улиралд хуурайшилт ихсэх болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгааг албаныхан мэдээллээ. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Шар хоолойн ам, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэд шар өвс шатаахдаа гал алдснаас 15 га газар шатсан, мөн айлын гэр шатаж хохирол учруулсан гэх хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хувь хүний санамсар болгоомжгүйгээс үүдэн гал түймэр гарах эрсдэл их байдаг тул ихэнх нутгаар хуурайшилт өндөр, салхи, шуургатай өдрүүдэд иргэн бүр ой, хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662944
0 эможи

keyboard_arrow_up