Танилцсан эмэгтэй нь Iphone 16 pro маркийн гар утас, бэлэн байсан 2 сая төгрөгийг нь аваад зугтжээ

2025 оны 4 сарын 22

Arslan.mn

Танилцсан эмэгтэй нь Iphone 16 pro маркийн гар утас, бэлэн байсан 2 сая төгрөгийг нь аваад зугтсан хэрэг гарчээ.

Энэ сарын 20-ны өдрийн  18 цагийн орчимд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ...дугаар тоотод танилцсан эмэгтэй гар утас, бэлэн мөнгийг нь аваад зугтсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, нэр бүхий эрэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь Iphone 16 pro маркийн гар утас, бэлэн хоёр сая төгрөгийг зүс таних эмэгтэй хулгайлсан байж болзошгүй хэрэг гарчээ.

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662936
1 эможи

keyboard_arrow_up