НДЕГ, ШШГЕГ-тай хамтран өр, авлага болон сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлнэ

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2025 оныг “Даатгуулагчдыг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Даатгуулагчдын хууль ёсны эрх, ашгийг хамгаалах, үйлчилгээнийхээ чанар, хүртээмж, шуурхай байдлыг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, сангийн авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлээд байна.

Зорилтод жилийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран шимтгэлийн өр, авлага болон сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэхээр өнөөдөр /2025.04.21/-ний өдөр санамж бичгийг байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон холбогдох газрын дарга нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Хурандаа Б.Нандинболор болон даргын зөвлөлийн гишүүд оролцлоо.

Arslan.mn

Хамтын ажиллагааны хүрээнд талууд Хоёр банкны өр болон нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах чиглэлээр төвлөрч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар Шүүхийн шийдвэр гарснаас хойш “Капитал банк” 104.2 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас нийгмийн даатгалын санд 38.8 тэрбум төгрөгийг барагдуулж, 65.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол “Чингис хаан” банк 103.5 тэрбум төгрөгийн өр барагдуулахаас 12.2 тэрбум төгрөгийг барагдуулсан бол 91.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Санамж бичгийг үр дүнд хүргэхийн тулд талууд ажлын хэсэг байгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэлийн болон сангийн өр, төлбөрийг барагдуулах талаар хийж гүйцэтгэсэн ажил, тулгарч байгаа асуудлаа хэлэлцэж, төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцлоо.

Ингэснээр даатгуулагчийн төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, даатгуулагчдыг хохироохгүй байх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчдад цаг хугацаа орон зайнаас үл хамааран түргэн шуурхай үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662923
1 эможи

НДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up