СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 19-44 насны 7 иргэн амь насаа алджээ
2025 оны 4 сарын 21
Энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд зам тээврийн ноцтой ослууд гарч, иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээллүүд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тухайлбал,
- Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, ослын улмаас 40-44 насны дөрвөн иргэн нас барсан
- Төв аймгийн Аргалант сумын нутагт том оврын тээврийн хэрэгсэл суудлын автомашинтай мөргөлдөж, 19-39 насны гурван хүн амиа алдсан
- Баянзүрх дүүргийн нутаг Хонхорын замд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолооч зургаан автомашиныг мөргөсний улмаас иргэд гэмтсэн
- Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутагт суудлын тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ замын хажуу руу онхолдсон зэрэг зам тээврийн ослуудад шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Зам тээврийн ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх ба гүйцэх үйлдэл хийх, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байдлыг зөрчиж анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон зэрэг эрсдэлт нөхцөл байдал эзэлж байна.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ сахин хэрэгжүүлэх нь учирч болох эрсдэлээс хамгаалж чадна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



662919
1 эможи
Зочин
2025-04-22 08:23
Тээврийн цагдаа маш муу ажиллаж байна. Мэргэжлийн бус энэ байгууллагын удирдлагыг соль
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс