Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, хариуцлагаас ЗАЙЛСХИЙСЭН этгээдийн ШАЛГАЖ байна
"Өөрийгөө нас барсан талаарх хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн" гэх үйлдлийг шалгаж, шилжүүллээ.
Тодруулбал, Иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна.
Уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин иргэн Т 2023 онд өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, эрх бүхий байгууллагаас нас барсан гэрчилгээ гаргуулж эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.









