Архи уусан үедээ “Хөл дээр гишгэлээ“ гэх шалтгаанаар маргасан иргэд нэгнийхээ аминд хүрчээ

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

"Хөл дээр гишгэлээ" гэх шалтгаанаар маргасан иргэд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тус хэрэг Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр “Намгийн үзүүр” гэх газарт гарсан байна.

Тодруулбал, шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.ийн гэрийн гадна “хохирогч Р.ээгийн хөл дээр нь гишгэхэд шорон пизда чинь” гэж хэлснээс шалтгаалан маргалдаж түүний амь бие, эрх чөлөөнд халдаж нүүр, толгой, цээж хэсэгт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Улмаар хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бөгөөд нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Тиймээс шүүхээс шүүгдэгч Ч гэм буруутайд тооцож, “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662906
1 эможи

Зочин
2025-04-21 18:18
Архи уусан тавтиргүй зан араншинтай хүмүүсээс аль болох дуугуй зайгаа бариад холдож үзээрэйдээ хүмүүс минь тийм хүмүүс хүн алж мэднэ жишээ нь энэ байна шүү дээ зүгээр л уучлаарай гээд дуугуй холдоод гялс явсан бол юу гэж алтан амиа алдхавдээ зураг зодоон 2ыг холоос гэдэг шиг архи уусан хүмүүсээс бушуухан холдсон өлзийтэй шүү
keyboard_arrow_up