“НЭГ АМЕРИКОНА-МЯНГАН ҮЙЛС“ сэтгэлийн хандивын аянд нэгдээрэй

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

Эрхэм буянт үйлст хүмүүн та бүхнийг эгэл гэр бүлийг элэг бүтэн байлгах үйлст өдөр бүр уудаг нэг удаагийн кофе, цайны 10.000 төгрөгөөр нэгдэхийг уриалж байна. 2019 онд анх Минэнгиом хэмээх мэдрэлийн судас дагаж ургадаг 5 ширхэг хавдартай, аюултай хэмжээнд хүрсэн гэдгээ мэдээд хагалгаанд орохоор болж, тухайн үед нэг хавдрыг хагалгаагаар авхуулан, олон төрлийн эмчилгээ хийлгэж явсаар өдийг хүрээд байна.

Анх хагалгаанд орсноос хойш багагүй сөрөг нөлөөнүүд гарч баруун чих сонсголгүй болж, хараа муудаж, толгой эргэн гуйвах гэх мэтээр олон сөрөг нөлөөнүүд гарч биеийн байдал улам муудсаар байна. Үлдсэн хавдрууд өнгөрсөн 1 жилийн дотор эрчимтэй томорч хагалгаанд зайлшгүй орох заалттай болсон бөгөөд Монголд хийх боломжгүй хагалгаа болж БНХАУ -ийн Бээжин хотын Цэргийн эмнэлэгт шинжилгээ хийлгэж хавдрыг хагалгаагаар авах боломжтой гэх хариуг авсан.

Бид нааштай мэдээ дуулсан боловч эхний ээлжийн хагалгааны зардал болох 100 САЯ ТӨГРӨГ олох шаардлагатай болоод байна. Иймд нинжин сэтгэлт ард түмэн та бүхэн минь НЭГ АМЕРИКОНА-МЯНГАН ҮЙЛС сэтгэлийн хандивын аянд сэтгэлээрээ хандив өргөж нэгэн гэр бүлийг элэг бүтэн байлгахад туслахыг чин сэтгэлээсээ гуйж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662899
1 эможи

батмөнх
2025-04-21 09:34
та бүхэн минь хандивт нэгдээрэй
keyboard_arrow_up