Сонгинохайрхан дүүрэгт нас бараад удсан нярайн цогцос олджээ
Нас барсан байдалтай 5-6 сартай нярайн цогцос олджээ.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос хаясан байсныг иргэд олж, цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байна.
Шалгалтын ажиллагаа явуулахад 5-6 сартай байж болзошгүй нярай хүүхэд нас барсан байдалтай байжээ.
Тус хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор хамтарсан хуулийн байгууллагын баг ажиллаж байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Шалгалтын ажиллагаа явагдаж байна. 5-6 сартай эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хэлэх шаардлагатай. Одоогоор мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна. Цогцос олдсон асуудал гэмт хэргийн шинжтэй. Мөрдөн шалгаж ажиллагааг шуурхай хийж байна." гэв.









