СХД: Үерийн далан сувагт хуримтлагдсан 20,4 тонн хур хог хаягдлыг цэвэрлэлээ

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр үерийн далан сувгийн хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал дүүргийн хэмжээнд 4, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 27, 29 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн 14,351 метр урттай бетон далан суваг байдаг.

Өнөөдөр уг далан сувгийн 6800 метр газрыг 6 бригадын 85 иргэдийн бүлэг хог хаягдал, шарилж ургамлыг цэвэрлэж, хог тээврийн 2 автомашинаар 20,4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662863
0 эможи

keyboard_arrow_up