United Airlines компанийн Улаанбаатар руу хийх нислэг 5-р сарын 01-ээс ЭХЭЛНЭ

2025 оны 4 сарын 17

 Arslan.mn

United Airlines компани ирэх сарын 1-нээс Токиогийн Нарита нисэх буудлаар дамжин АНУ-аас Монгол руу нислэг үйлдэж эхэлнэ.

Boeing 737-800 агаарын хөлгөөр долоо хоногт гурван удаа үйлдэх энэхүү шинэ нислэгийнхээ тийзний захиалгыг компани өнгөрсөн I сараас авч эхлээд байгаа. Ингэснээр United Airlines Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдсэн Америкийн анхны бөгөөд цорын ганц авиа компани болох юм.

Харин хоёр улсын хоорондох шууд нислэгийн хувьд 2023 онд байгуулсан "Нээлттэй тэнгэр" хэлэлцээрийн хүрээнд яриа хэлэлцээ, бэлтгэл ажил үргэлжилж буйг ИНЕГ мэдээлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662852
1 эможи

keyboard_arrow_up