“И-баримт“ системийн өгөгдлийн санд гэмтэл гарчээ
2025 оны 4 сарын 17
НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс хойш нэвтрэх боломжгүй болж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй.
Тэгвэл "Ebarimt" системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликэйшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болж байна. Иймд даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан шимтгэлээ төлнө үү хэмээн ЭМДЕГ-аас зөвлөлөө.
Сүүлийн 2-3 хоногт EBarimt аппликэйшнд нэвтрэх боломжгүй байгаа юм.
Мөн ebarimt.mn сайт ч орох боломжгүй болсон ба дараах мэдэгдлийг байршуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662845
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс