АТҮТ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа зохион байгуулагдана

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Авто тээврийн үндэсний төвөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаа болох талаар мэдээллээ.

Иргэн та дараах зөвлөмжийн дагуу дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Үүнд:

  • Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.
  • Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.
  • Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.
  • Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.
  • Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662841
0 эможи

keyboard_arrow_up