НДЕГ, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албатай хамтарсан ЦАХИМ УУЛЗАЛТ хийлээ
Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2025 оныг “Даатгуулагчдыг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах” жил болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран шимтгэлийн өр, авлага болон сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлээд байна.
2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх албаны Дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, НДЕГ-ын Шимтгэлийн удирдлага, арга зүйн газрын дарга Б.Батсүх, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Алтанцэцэг нар аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, албаны холбогдох шийдвэр гүйцэтгэгч нар болон аймаг, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга, хуулийн мэргэжилтэн, хамралт, орлого, өр авлага хариуцсан байцаагч нартай цахим уулзалт хийлээ.
Цахим уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн болон сангийн өр, төлбөрийг барагдуулах талаар хийж гүйцэтгэсэн ажил, тулгарч байгаа асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.









