Баянгол дүүргийн хэмжээнд 189 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ
2025 оны 4 сарын 15
Баянгол дүүргийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн хэмжээнд ТҮЦ-үүдийг нүүлгэж байгаа ажлын явцын талаар ХХҮХ-ээс мэдээлэл өглөө.
Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг 04-р сарын 07-ны өдрөөс эхлүүлжээ.
Тэгвэл энэ сарын 14-ний өдрийн байдлаар нийт 10 хорооны 22 байршилд байсан 189 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөд байна. Мөн ТҮЦ байсан газруудыг цэвэрлэж ариутгал, халдаргүйтгэлийн ажлыг хийж байна гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662794
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс