СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмджээ

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

Энэ оны эхний гурван сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 211 бүртгэгджээ. 

Дээрэмдсэн эд зүйлсийн дийлэнхийг гар утас эзэлж байна.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Согтуу хүмүүст зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж. Дээрх хэрэгт шалгалтын ажиллагааг явуулахад 47 настай эрэгтэйг бүлэг этгээд согтуурсан үедээ амь насанд нь аюултай үйлдэл гарган хоолойг нь боож, гар утсыг нь дээрэмдэж, зугтаасныг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь Хөвсгөл болон Архангай аймагт оршин суух хаягтай 30-40 насны иргэд байгаа юм. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүд нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон иргэдийг болон гэрэлтүүлэггүй гудамж, талбайд ганцаараа зорчиж буй иргэдийг олзлон тэдэнд хохирол учруулдаг байна. Иймд иргэд шөнө оройн цагаар явахдаа сонор сэрэмжтэй байх, аль болох гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай замаар зорчиж гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662774
1 эможи

Зочин
2025-04-14 21:13
Энийг мэдээнд гаргахуу
Анаа
2025-04-14 21:08
Баярлаа
Содок
2025-04-14 21:07
Би их гайхаж байна үргэлжлэл байгаа бол вуу
Энэрэл
2025-04-14 21:00
Аймар бас 47 сургуульд тийм хэрэг болсон
keyboard_arrow_up