“Онлайн ажил байна” гэх зараар 5000-15000 төгрөгийн урьдчилгаа авч бусдыг залилжээ

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2025.04.07-оос 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд) 48,378 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 299 хэргийг хүргүүлсэн байна.

Шалгаж байгаа хэргийн талаар:

Иргэн “Б” нь фэйсбүүкт “Онлайн ажил байна” гэх зар мэдээлэл байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа мөнгө болох 5000-15000 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд ажилд оруулна гэх нэрийдлээр иргэдийг залилжээ.

Олон удаагийн үйлдлээр банкны харилцах дансаар мөнгө шилжүүлэн авсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Шалгалтын хүрээнд иргэн “Б” бусдыг хуурч мэхлэн нийт 62 удаагийн үйлдлээр иргэдийн эд хөрөнгийг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662764
0 эможи

keyboard_arrow_up