Улсын харцага Г.Ганхуягийн гэрээс хэд хэдэн байлдааны буу, зэвсэг олджээ
Бусдын амь насыг хорооно хэмээн заналхийлсэн Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр цагдан хорьсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, өнгөрсөн Бямба гаригт Улсын харцага Г.Ганхуяг Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай пост хийгээд цахим хуудаснаасаа устгасан юм.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-аас хамтран бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг хойшлуулашгүйгээр Бямба гаригийн орой цагдан хорьсон. Түүнийг фэйсбүүкээр бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан" гэлээ.
Тэгвэл Г.Ганхуягийг баривчлах үед гэрээс нь хэд, хэдэн буу олдсон гэдэг мэдээлэл байна.
Өнөөдөр түүнийг саатуулах 48 цагийн хугацаа дуусч байгаа бөгөөд одоогоор саатуулсан хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байна.









