Ирэх долоо хоногт зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

Ойрын таван хоногийн цаг агаарын төлөвийн талаар Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаан байна. Харин ирэх долоо хоногийн мягмар гараг буюу энэ сарын 15-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 15-17-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23…+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. Ирэх долоо хоногийг лхагва гараг буюу энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662760
0 эможи

keyboard_arrow_up